Д.Содномзундуйн нэрэмжит Монголын сагсан бөмбөгийн холбооны ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд болж байна. Энэ тэмцээнд сагсан бөмбөгийн спортод элэгтэй, тус спортын төлөө хийсэн ажилтай, үзүүлсэн амжилттай олон эрхэм өрсөлдөж байгаа юм. Тэдний дунд Монгол Улсын ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд буй. Тэрбээр “Eagles” багт хүчин зүтгэж байна. Түүний өмсгөл дээрх дугаар нь 26. Учир нь тэр Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүнээ ажиллаж, “Мөрөөдлийн баг” төслийг орон даяар амжилттай хэрэгжүүлж байсан билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)