ОХУ-д боксын Нефьттэй орнуудын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-12-нд болно. Энэ тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор зургаан тамирчин өрсөлдөнө. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд О.Өнөболд, 57 кг-д Г.Лундаа нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Мөнгөнсаран, Э.Мичидмаа, 60 кг-д М.Намуун, Б.Золжаргал нар тулалдах юм. Тус тэмцээнийг манай улсаас АIBA-гийн гурван одтой шүүгч О.Мандахбаяр дэнслэнэ. Тэр өнгөрсөн зун “Токио-2020” олимпын наадамд шүүгчээр ажилласан билээ. Манай баг тамирчид маргааш ОХУ-ыг зорих юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)