НҮБ-аас жил бүрийн арвандугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд Монгол цэргийн музей хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүллэгээ хүртээмжтэй хүргэх зорилгоор тайлбараа дохионы хэлээр бэлтгэн брайл үсгэн тайлбарт ном бэлтгэн үйлчилж байна. Ерөнхий боловсролын 116, 29 дүгээр сургууль, “Сэргээн засах төв” зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд соёлын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэж байгаа Монгол цэргийн музейг ХАХНХ Яамнаас 2014 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей”-гээр тодруулж батламж гардуулсан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)