Техник, спортын төвд Монголын буудлага спортын холбооны хийн бууны гар бууны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болов. Тэмээнд 15 багийн 150 тамирчин өрсөлдсөн бөгөөд Орхон, Дундговь, Дорнод аймгийн буучид онлайнаар оролцлоо. Хийн гар бууны эрэгтэйчүүдийн ангилалд Э.Даваахүү түрүүлж, Ш.Буянзяа, П.Тэргэл нар удаалав. Э.Даваахүү нь өнгөрсөн болсон олимпын их наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн билээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд Т.Баярцэцэг түрүүлж, Г.Хэрлэнцэцэг, Ц.Мөнхзул нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. “Токио-2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн Ц.Анударь медалийн оосроос атгаад алдсан бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа энэ тэмцээнд орсонгүй. Өнөөдөр хийн урт буу, маргааш холимог багийн тэмцээн болох юм. Хийн урт бууны дасгалд Г.Нандинзаяа, О.Янжинлхам нарын шилдгүүд өрсөлдөх сурагтай байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)