Өмнөд Африкаас гаралтай “Омикрон” вирус нь дэлхий даяар маш хурдацтай тархах аюул тулгараад байгаа тул улс орнууд агаарын хилээ хааж эхэлсэн билээ. ДЭМБ-аас тус вирусийг "онцгой анхаарах хэв шинж"-ийн ангилалд оруулсан бөгөөд өөртөө 32 мутац агуулсан тул коронавирусийн бусад хувилбаруудаас хэд дахин илүү халдварлах чадвартай хэмээгээд буй. Одоогоор астразенека, модерна, новавакс, пфайзер зэрэг вакцин үйлдвэрлэгч компаниуд вирусийн шинэ хувилбартай тэмцэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа юм. Гэхдээ вирус хэдэн удаа ч мутацлагдсан коронавирусийн альфа, бетта, гамма, дельта хувилбарын адил шинэ хувилбар учир вакцин тодорхой үр нөлөөгөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Тэгвэл омикроны халдвараас Файзер вакцины нэмэлт тун 90 хувь хамгаалж байгааг Израйль улсын эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.