Монголын хөлбөмбөгийн оны шилдгийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслол энэ сарын 12-нд болохоор товлогдлоо. Энэ шалгаруулалтаар оны шилдэг эмэгтэй, эрэгтэй тоглогч, шилдэг баг, дасгалжуулагч, “Бэлгэдлийн 11”, шилдэг гоол зэрэг номинацад тодруулдаг. Сүүлийн жилүүдэд “футзалын бэлгэдлийн 5” тоглогчийг шалгаруулж байгаа. Шилдэгт нэр дэвшигчдийг тун удахгүй зарлах аж. Энэхүү шалгаруулалтад дээд лиг, нэгдүгээр лиг, эмэгтэйчүүдийн лигийн ахлагч болон ахлах дасгалжуулагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчид, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар санал өгөх эрхтэй юм.
Сэтгэгдэл (1)