Монголын шатрын холбооноос шилдэг эмэгтэй 10 шатарчны чансааг гаргалаа. ФИДЕ стандарт тоглолтын их мастер, чансааг гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул тэргүүлсэн байна. Тэрбээр саяхан Михайл Талийн нэрэмжит тэмцээнд түрүүлж, “Grand Swiss” тэмцээнд есдүгээр байрт орсон юм. Чансааны дэд байрт супер мастер Д.Номин-Эрдэнэ орсон бол гавьяат тамирчин Т.Батчимэг, Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа нар эхний тавдугаар байрт багтлаа. Тэдний араас Б.Анхтуяа, Т.Батцэцэг, их мастер А.Энхтуул, З.Баяраа, С.Отгонжаргал нар шилдэг арван тамирчны жагсаалтад орлоо.