Тайландын эзэн хааны нэрэмжит дугуйн “Tour of Thailand” тэмцээн өнөөдөр эхэллээ. 16 дахь удаагийн тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тухайлбал, Азийн аварга Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Монгол Улсын чансааг тэргүүлэгч Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд, Д.Эрхэс, Б.Амартүвшин нар дасгалжуулагч А.Алтансүхийн удирдлага дор уралдах юм. Энэхүү зургаан өдрийн уралдаанд баг тамирчид нийт 976.5 кг замыг туулж, нэгдсэн дүнгээ гаргана. Өнөөдөр эхний гараа 145.8 км талийн уралдаанаар эхэлнэ. Тэгвэл Азийн чансааны гуравт эрэмбэтэй С.Жамбалжамцын хувьд Малайзын “Terengganu” мэргэжлийн дугуйн багийн өмнөөс уралдаж байна.
Б.Жаргал