Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. Иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа дүүргийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ирэх сарын 14-ний дотор бүртгүүлэх шаардлагатай юм. Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай, ан агнах, спорт-сургалтын, үзмэрийн, цуглуулгын зориулалттай бүх төрлийн хэрэгсэл багтах юм байна.
Б.Жаргал