Хөлбөмбөгийн шилдгийг шалгаруулах “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол өчигдөр болж, Лионель Месси долоо дахь удаагаа тус шагналыг гардан авлаа. Тэр 613 оноогоор тэргүүлсэн бол түүний мөнхий өрсөлдөгч Криштиан Роналду зургадугаар байрт оржээ. Лионель Месси долоо дахь алтан бөмбөгөө авснаар К.Роналдуг ардаа орхив. К.Роналду энэ үр дүнд сэтгэл дундуур байгаа бололтой ямартаа ч “Баллон Д'Ор” ёслолд хүрэлцэн ирээгүй байна.
Шагналын эхний 10 байрт орсон тоглогчдыг танилцуулъя:
1.Л.Месси (Барселона) 613 оноо
2.Р.Левандовский (Бавари Мюнхен) 580 оноо
3.Жоржиньо (Челси) 460 оноо
4.К.Бензема (Реал Мадрид) 239 оноо
5.Н.Канте (Челси) 186 оноо
6.К.Роналду (Ювентус–Ман.Ю) 178 оноо
7.М.Салах (Ливерпүүл) 121 оноо
8.Де Бройне (Ман.Сити) 73 оноо
9.К.Мбаппе (ПСЖ) 58 оноо
10.Ж.Доннарумма (ПСЖ) 36 оноо
Б.Жаргал