Монголын дугуй холбооны дэргэдэх Ахмадын зөвлөлийн хурал болж, тус зөвлөлийн даргыг сонгох сонгууль болжээ. Хуралд оролцсон гишүүд 100 хувийн саналаар ахмад тамирчин Д.Төмөрсүхийг тус зөвлөлийн даргаар сонгосон байна. Д.Төмөрсүх нь 1984 онд улсын шигшээ багт уралдаж байсан юм. Энэ үеэр ахмад тамирчдыг бүртгэлжүүлэх, уулзалт арга хэмжээнүүдэд оролцуулах, түүхт ой болон чухал тэмцээнүүдийг баримтжуулах, тив, ДАШТ, Мастеруудын наадамд оролцох ахмад тамирчдын тоог нэмэгдүүлэх, ахмадын зөвлөл өөрийн аж ахуй санхүүгийн эх үүсвэртэй болох зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцжээ.