Тайландын эзэн хааны нэрэмжит дугуйн “Tour of Thailand” тэмцээн ирэх сарын 1-6-нд болно. 16 дахь удаагийн тэмцээн манай улсаас зургаан тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тухайлбал, Азийн аварга Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Монгол Улсын чансааг тэргүүлэгч Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд, Д.Эрхэс, Б.Амартүвшин нар дасгалжуулагч А.Алтансүхийн удирдлага дор уралдах юм. Энэхүү зургаан өдрийн уралдаанд Монголын дугуйчид шигшээ багийн дор анх удаа оролцох гэж байна. Энэ тэмцээн Азийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг ба 2017 оноос “UCI 2.1” ангилалд өгсөн багтах болж, мэргэжлийн багууд оролцох болсон билээ.
Б.Жаргал