ОХУ-ын Якут улсад чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн боллоо. Якутад хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй манай дөрвөн бөх оролцсноос хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ. 79 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, 86 кг-д спортын мастер Мэндбилэгийн Тэмүүжин нар алт, 65 кг-д спортын мастер Базардарийн Гүндсамбуу, мөнгөн медаль хүртсэн байна. Харин 79 кг-д спортын мастер Оюунгэрэлийн Ганбаяр тавдугаар байрт оржээ.