ОХУ-ын нийслэл Москва хотод чөлөөт бөхийн “Москва-Кубок Алроса” нэртэй шоу арга хэмжээ ирэх сарын 3-нд болно. Энэхүү бөхчүүдийн халз барилдаанд манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт Мөнхтөрийн Лхагвагэрэл уригдан оролцох бөгөөд тэрбээр Европийн АШТ-ий мөнгөн медальт, Оросын аварга Сергей Козыревтэй хүч үзэх юм. М.Лхагвагэрэл тус барилдаанд зодоглохоор өчигдөр өөрийн багш, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт хойд хөршийг зорьсон байна. Энэ тэмцээнд есөн орны тамирчид оролцох ба ОХУ-аас Заурбек Сидаков, Абдулрашид Садулаев, Сергей Козырев, Сергей Емелин, Роман Власов, Сергей Семёнов, Ханум Велиева, Ислам Бочкаев, Гаирбег Ибрагимов, Алил Газиев нар зодоглох бол Беларусь улсаас Магомедхабиб Кадимагомедов, Умард Македоноос Молдаваас Виктор Чобану, Серби улсаас Виктор Немеш, Туркээс Риза Кайялп, Кыргызстанаас Мээрим Жуманазарова, Францаас Антонио Оливейра нар барилдана.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)