Дархан-Уул аймгийн цол, чимэг олгох үндэсний бөхийн барилдаан өнгөрсөн долоо хоногт болж, гурван шинэ цолтон мэндэллээ. Барилдаанд аймгийн арслан 13, заан дөрөв, харцага тав, начин 13 бөх хүч үзэхэд сумын заан М.Төрбат түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол үзүүрлэсэн аймгийн харцага Ж.Бадрал аймгийн заан болов. Хамгийн ахмад нь 63 настай аймгийн хурц арслан Барсын Даваадорж бөгөөд тэрбээр дөрвийн даваанд залуу бөх Б.Загазүсэмд унажээ.
Гар амар дөрөв давсан Б.Загарзүсэм дараа нь гарцаагүй түрүүлнэ хэмээн яригдаж байсан хурц арслан С.Очирбатаар начин цол хүртсэн нь сэжигтэй санагдав. С.Очирбат бол улсын цолтны таамагт яригдаж буй сайн бөх. Сумын цолгүй бөхөд унасанд хүмүүсийн гайхах аргагүй юм. Мөн аймгийн арслан С.Ерөөлт сумын заан Л.Мөнхтулгын аймгийн начин болгосон байна. Тус барилдаанд аймгийн арслан 13, аймгийн заан цолтой дөрвөн бөх барилдсан боловч хэн нь ч шөвгөрч чадаагүй юм. Түрүү бөх М.Төрбат нь 27 настай, 2016 онд сумын заан цол хүртэж байжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)