Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх бүртгэгдсэн коронавирусийн омикрон хувилбар дэлхийн улс орнуудад илэрсээр байна. Нидерланд улсад энэ хувилбараар халдварласан 13 тохиолдол илэрснийг өчигдөр зарласан бол Канадад мөн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Канад улсын тохиолдол Нигери улсаас зөөвөрлөгджээ. Сидней хотод Афризийн орнуудаас ирсэн хоёр зорчигчоос шинэ хувилбарын тохиолдол илэрснийг Австралийн Засгийн газар мэдээллээ. Франц улсад омикроны найман тохиолдлыг бүртгэсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Энэ хувилбар бүртгэгдээд удаагүй байгаа ч зарим улс орон тохиолдол илэрсэн улс орнуудын нислэгт хязгаарлалт тогтоогоод байгаа. Харин ДЭМБ шинэ хувилбарын аюул тодорхойгүй байхад хилээ хаахгүй байхыг улс орнуудад уриалаад байгаа юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)