Швейцарийн Лозанн хотноо Олон улсын туялзуур сэлэмний холбоо (FIE)-ны Их хурал болж, Ерөнхийлөгч Алишер Усманов улиран сонгогдов. Мөн тус холбооны Удирдах зөвлөл, бусад зөвлөлийн гишүүдийг шинээр сонгосон байна. Манай туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч А.Ганхуяг Япон, Хятад, Солонгос, АНУ Герман болон европын төлөөлөгчидтэй уулзаж, хэлэлцээрүүдийг хийлээ хэмээн мэдээллээ.