Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Кюүшюү башёд түрүүлж, зургаа дахь цомоо гардан авсан. Түүний хувьд Какирюү ёкозүнагийн амжилттай зэрэгцсэн юм. Тэгвэл өнөөдөр их аварга Тэрүнофүжигийн төрсөн өдөр тохиож, тэр 30 нас хүрлээ. Тэр 1991 оны энэ өдөр Улаанбаатар хотод Гантулгын хүү болон мэндэлжээ.
Б.Жаргал