АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод жүдо бөхийн их дуулга болж өндөрлөлөө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медалийн барилдаанд Румины бөх Владут Симионескуттэй барилдаж, цэвэр ялснаар их дуулгын анхны түрүүгээ авлаа. Манай бөх эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Узбекистан, Финланд, Украины бөхчүүдийг ялсан юм. Ийнхүү манай жүдочид энэ оны сүүлчийн тэмцээнээс хоёр алт, гурван хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна.
Монголын баг тамирчид хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт жагслаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)