Угандагийн "Энтеббе" олон улсын нисэх онгоцны буудлыг БНХАУ улс өөрийн мэдэлд авахаар болжээ. Учир нь, нисэх онгоцны өргөтгөл барихад зориулж авсан зээлээ Уганда улс төлж чадахгүйд хүрээд байгаа юм.
Зургаан жилийн өмнө БНХАУ-ын Экзим банкнаас авсан энэхүү зээлийн хэмжээ нь 207 сая ам.доллар байсан юм. Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени БНХАУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийхээр Бээжин рүү төлөөлөгчөө илгээсэн боловч амжилт олоогүй бөгөөд Хятадын тал үндсэн гэрээ хэлэлцээрийнхээ зүйл заалтыг өөрчлөхөөс татгалзжээ. Угандагийн Засгийн газар зээлийн гэрээг маргаан гарсан тохиолдолд олон улсын арбитрын шүүхэд хандах эрхгүйгээр хийсэн байжээ.
Өнгөрсөн долоо хоногт Угандагийн Сангийн сайд Матиа Касайжа олон сая долларын зээлийн гэрээг өөрийн улсад ашиггүйгээр хийснийхээ төлөө парламентаасаа уучлалт гуйжээ. "Энтеббе" олон улсын нисэх онгоцны буудал нь тус улсын цорын ганц олон улсын нисэх онгоцны буудал бөгөөд жилд 1.9 сая зорчигч хүлээн авдаг юм байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (3)