Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Гунгаасамбуугийн Бат-Амгалангийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Цар тахлаас хойш энэ барилдаан хоёр жил болоогүй юм. Тус барилдаанд аймаг, цэргийн цолтой 256 бөх барилдахад Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Доржготовын Батбаатар түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, цэргийн нэмэх начин Тоочингийн Батсүрэн үзүүрлэв. Их шөвөгт аймгийн хурц арслан Б.Баянмөнх, аймгийн заан Б.Анандпүрэв нар шалгарлаа.
Б.Жаргал