ОХУ-ын нийслэл Москва хотод спорт авиралтын ДАШТ болсон юм. Тус тэмцээнээс хойд хөршийн авирагчид нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаа чамлаж, шалтгааныг нь материаллаг бааз, спорт авиралтын хөгжил дутмаг байгаатай холбон тайлбарлав. Тус улсын спорт авиралтын материаллаг бааз барууны орнуудаас 10 гаруй жилээр хоцорч байгаа хэмээн ОХУ-ын Спорт авиралтын холбооны тэргүүн хэлжээ. Ингээд спорт авиралтыг хөгжүүлэхээр Оросын мужуудад таван төв барихаа дуулгасан байна. “Парис-2024” олимпын наадмын бэлтгэл өмнөхөөс өөрчлөгдөж, гүйцэж очино хэмээн амлажээ.