Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё 11 дэх өдөртэйгөө золгож байна. Өнөөдөр ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (11:0 даваатай) нутгийн бөх Ичиножо А.Ичинноров (4:7)-ыг давлаа. Ингэснээр тэр ганцаар итгэл төгс тэргүүлж байна. Манай аваргын араас нэг унаатай Такакейшо нэхэж байгаа. Түүнчлэн дээд зиндаанд Монголын зургаан бөх барилдсанаас дөрөв нь давж, хоёр унасан юм. Тамаваши Б.Мөнх-Оргил (9:2), Хошорюү С.Бямбасүрэн (5:6), Кирибаяма Б.Лхагвасүрэн (4:7) нар давсан бол Чиёошома Г.Мөнхсайхан (6:5) унав.
Б.Жаргал