Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн заримаас допинг илэрч, тэдэнд унасан есөн бөх улсын цол ахиж, дөрвөн бөх чимэг нэмлээ. Энэ үеэр даян аварга цол хүртсэн Увс аймгийн Ховд сумын харьяат Намсрайжавын Батсуурийн сэтгэгдлийг хүргэж байна.
-Монгол Улсын даян аварга хэмээх эрхэм цол хүртсэндээ баяртай байна. Энэ цолыг дааж, цаашид үндэсний бөхийн үлгэр дуулиалал болж, түмэн олныхоо итгэлийг алдахгүй хичээх болно. Бүх зүйл шударгаар шийдэгдэж байгаад баяртай байна.
Сэтгэгдэл (7)