МҮОХ-ны чуулган, ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх сарын 30-нд болох байв. Гэвч МҮОХ-ны удирдах зөвлөлийн долоон гишүүн тус чуулган, сонгуулийг хойшлуулжээ. Тэд 2021 оны наймдугаар сарын 20-ны өдрийн Бүх гишүүдийн хурлаар байгуулагдсан Хараат бус сонгуулийн комиссыг ажиллах чадамжгүй гэж үзжээ. Иймээс дүрмийн хүрээнд Бүх гишүүдийн хурлыг ирэх сарын 20-нд зохион байгуулж, эндээс Хараат бус сонгуулийн гурван гишүүнийг сонгох юм байна.
МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулсан МҮОХ-ны есөн гишүүн нь МҮОХ-ны ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Отгондалай, Т.Амаржаргал, А.Ганбаатар, Ч.Амарсанаа нар юм.
Б.Жаргал