Монголын спортын түүхэнд олимпын анхны медаль хүртсэн алдартан бол Ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав юм. Энэ эрхэм 1968 онд болсон Мехикогийн олимпын наадмын 52 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байлаа. Ч.Дамдиншаравын алдар гавьяаг мөнхжүүлэх үүднээс төрөлх нутаг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын цэцэрлэгт хүрээлэнг түүний нэрэмжит болгожээ.
Б.Жаргал