МҮБХ-ны 2021 оны өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан боллоо. 1964 оноос эхлэлтэй энэхүү барилдаанд 21 аймаг, есөн дүүргийн 90 бөх барилдав. 16 насны ангилалд Сонгинохайрхан дүүргийн С.Бат-Эрдэнэ, 17 насанд Сэлэнгэ аймгийн Г.Төгсжаргал, 18 насанд Дорноговийн С.Занданхүү нар тэргүүн байр эзэллээ. Барилдааны уран гараа, дэвээтэй бөхийн шагналыг Өмнөговийн Б.Шинэбаяр, уран барилдааны шагналыг Булганы О.Пүрэвбаатарт олгожээ. Харин багийн дүнгээр О.Түмэнжаргал дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн баг тэргүүлсэн байна.
Б.Жаргал