Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё дөрөв дэх өдрөө болж өндөрлөлөө. Өнөөдөр манай хоёр сүмоч давж, дөрөв нь унав. Тэмцээнийг тэргүүлэгч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (4:0) Оношог давсан байна. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил (3:1) нутаг нэгт сүмоч Чёошома Г.Мөнхсайхан (3:1) давлаа. Тэд тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. Харамсалтай нь Хошорюү С.Бямбасүрэн (1:3), Кирибаяма Б.Лхагвасүрэн (0:4), Ичиножёо А.Ичинноров (2:2) нар уналаа.
Б.Жаргал