АНЭУ-ын Абу Даби хотод жюү жицү бөхийн ДАШТ болж байна. Тэмцээн эхэлсэн өдрөөс одтой байсан манай жюү жицүчид медалийн буухиа тасалсангүй. Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн хар бүсний 70 кг-ын жинд Батцогтын Буяндэлгэр алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Б.Буяндэлгэр нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон их дуулга тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд хоёр жилийн өмнөх ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Тэрбээр цагтаа жүдо, самбо бөхийн спортоор хичээллэж, олон улсын тэмцээн уралдаанд амжилт байгуулсан манай шилдэг тамирчдын нэг билээ.
Б.Жаргал