Монголын хөлбөмбөгийн холбоо НҮБ-ын Хүүхдийн сан буюу UNICEF-тэй хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Тус сангийн хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа болон Өсвөр үе хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Болорчимэг нартай МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн хэлтсийн мэргэжилтэн С.Ундрахбат нар хүлээн авч уулзжээ. Тэд дунд хугацаанд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.