Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн гурав дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр манай дөрвөн бөх давж, хоёр бөх уналаа. Тэмцээнийг тэргүүлэгч ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давсан (3:0)-аар уналгүй тэргүүлж эхэллээ. Мөн Чёошома Г.Мөнхсайхан (3:0), Тамаваши Б.Мөнх-Оргил (2:1), Ичиножёо А.Ичинноров (2:1) нар энэ өдөр учраа бөхөө давсан байна. Харамсалтай нь Хошорюү С.Бямбасүрэн (1:2), Кирибаяма Б.Лхагвасүрэн нар уналаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)