Туркийн нийслэл Станбул хотод боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ болно. 13 дахь удаагийн тэмцээн ирэх сард болох байсан ч цар тахлын давагдашгүй хүчин зүйлээс болж, ирэх оны гуравдугаар сар хүртэл хойшлогдов. Иймээс ДАШТ-нд эх орноо төлөөлөн тулалдах тамирчдын сорил тэмцээнийг хойшлуулж, Монголын эмэгтэй тамирчдын дунд сорил тулаан зохион байгуулсан байна.
Спортын төв ордны боксын танхимд болсон энэхүү тулааны 48 кг-ын жинд Б.Жанаргүл, 50 кг-д О.Оюун-Эрдэнэ, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, гавьяат тамирчин М.Нандинцэцэг, 57 кг-д Азийн аварга, Цэргийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Болортуул, 60 кг-д Г.Бадмаараг, 63.5 кг-д У.Шинэцэцэг, 66 кг-д Н.Баянцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Э.Уянга, 81 кг-д О.Сувд-Эрдэнэ ялалт байгуулжээ. “Станбул-2022” ДАШТ-нд Монгол Улсаа төлөөлөх тамирчдын сорилыг улсын аварга шалгаруулах тэмцээнтэй хамтатган зохион байгуулахаар тогтжээ.
Б.Жаргал