АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн “Абу Даби” их дуулга тэмцээн энэ сарын 26-28-нд болно. Энэ тэмцээнд 42 орны 244 (эрэгтэй 146, эмэгтэй 98) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас 20 жүдоч өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Сумъяабазар, Б.Сүхбат, 66 кг-д Ё.Басхүү, Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Батболд, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, С.Бат-Орших нар барилдана.
Тэгвэл 90, -100 кг-д манай улсаас жүдоч оролцохгүй өнжих нь. Харин эмэгтэйчүүдээс 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг, 63 кг-д Л.Саранцэцэг, Б.Баасанжаргал, 70 кг-д Ц.Энхчимэг, М.Даваасүрэн, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглох юм байна. 48 кг-ын жинд энэ удаа тамирчин сойхгүй. Тус тэмцээнд Ц.Цогтбаатар Сүхбаатарын одон тэмдгээр шагнуулснаас хойш анхны барилдаанаа хийх бол Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг өнжих юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)