Доминиканы Бүгд Найрамдах улсад жүдо бөхийн Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээн болоход харь оронд амьдарч буй монгол жүдочид үнэмлэхүй амжилт үзүүлжээ. Тэмцээний 38 кг-ын жинд М.Болдбаатар, 44 кг-д Э.Болдбаатар нар алт, 53 кг-д К.Пүрэвдорж хүрэл медаль хүртжээ. Нэмж хэлэхэд медаль хүртсэн тамирчид Америк дахь “Женко” клубын жүдочид юм. Мөн энэ үеэр Карибын тэнгисийн нээлттэй тэмцээн болоход долоон монгол жүдоч медалийн тавцанд гарсан байна. Тэдний дараагийн зогсоол Техаст болох тэмцээн хүлээж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)