АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод жюү жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Монголын жюү жицүчид тэмцээн эхэлсэн өдрөөс медалийн буухиа таслаагүй. Өчигдөр дөрвөн тамирчин нэмж медаль хүртсэн бөгөөд хөх бүсний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Т.Цэнд-Аюуш алтан медаль хүртжээ. Харин түүний араас ахмадын эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Д.Баярсайхан, 49 кг-д Т.Чаминтуяа, эрэгтэйчүүдийн 94 кг-д Б.Батжаргал хүрэл медаль хүртсэн байна.
Сэтгэгдэл (1)