Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг 2021 онд тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Дорнод аймгийн музейд Манлайбаатар Дамдинсүрэнгийн нэрэмжит танхимыг өнөөдөр нээлээ. Энэхүү танхимд Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн,үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсын цэргийн жанжин, Эрдэнэ дайчин чин ван, Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн амьдрал үйл хэрэг, түүний хамтран зүтгэгчид, гэр бүл, төрөл төрөгсөд гэсэн агуулгын хүрээнд үзмэр эд өлгийн зүйлс, гэрэл зураг, эрдэм шинжилгээний бүтээлүүд, архивын мэдээ баримтад тулгуурлан дэглэн зохион байгуулж, үзэгч түмэнд үүдээ нээсэн нь энэ.
Б.Жаргал