Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Боомтуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд УОК, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тодорхой арга хэмжээ авч ажиллажээ. Ингэхдээ өнөөдрийн байдлаар БНХАУ-тай хиллэдэг Замын үүдийн төмөр зам, Баянхошуу, Гашуунсухайт, Ханги зэрэг авто замын боомтууд ажиллаж байгаа гэв. Харин ОХУ-тай хиллэж буй Алтанбулаг, Боршоо, Цагааннуур зэрэг боомтууд хэвийн ажиллаж байгаа юм байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт, Ханги боомтуудаар эм, эмнэлэгийн хэрэгсэл татан авах боломжтой болсныг дуулгалаа.
Б.Жаргал