Өсвөр үеийнхний цахим орчны зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн сүлжээний олон талт асуудлыг судалж, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэн үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, багаар хамтран ажиллах, харилцааны чадваруудыг хөгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 9-12 ангийн сурагчидын дунд цахим мэтгэлцээнийг зохион байгуулах гэж байна.
Мэтгэлцээнээр хичээллэж, суралцдаг ахлах ангийн сурагчид энэхүү цахим мэтгэлцээний тэмцээнд оролцох боломжтой бөгөөд тэмцээний зохион байгуулах багаас өндөр зохион байгуулалттайгаар ажиллах болно. Та бүхэн тэмцээний удирдамж, дүрэмтэй сайтар танилцаарай
ХУГАЦАА:
Бүртгэл, материал хүлээж авах: 2021 оны 10 сарын 25-наас 11 сарын 05
1-р шат: Илтгэл сонгон шалгаруулах 2021 оны 11 сарын 08-12
2-р шат: Цахим мэтгэлцээн 2021 оны 11 сарын 26-28
ХАМРАХ ХҮРЭЭ:
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид (9-12 анги)
МЭТГЭЛЦЭЭНИЙ БАГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА :
- Мэтгэлцээнд оролцогч баг нь 3 гишүүнтэй байна.
- Тэмцээнд оролцох баг нь Карл Попперийн мэтгэлцээний цахимаар мэтгэлцэх түр дүрэмтэй танилцаж, зөвшөөрсөн байна.
- Мэтгэлцээнд оролцогч баг нь цахимаар мэтгэлцэхэд шаардлагатай хувийн зохион байгуулалтаа хангаж, техник хэрэгслээ бэлтгэсэн байна.
ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ:
1-р байр /1/ - 1,000,000 төгрөг, өргөмжлөл
2-р байр /1/ -800,000 төгрөг, өргөмжлөл
3-р байр /2/ - 600,000 төгрөг, өргөмжлөл
Шагналт байр /12/-300,000 төгрөг, өргөмжлөл
Шилдэг мэтгэлцэгч /1/-100,000 төгрөг, өргөмжлөл
Шилдэг асуулт /1/ - 100,000 төгрөг, өргөмжлөл
1-р шат : Илтгэх ур чадварын шалгаруулалт
Тэмцээнд бүртгүүлсэн багийн нэг гишүүн өгөгдсөн илтгэлийн сэдвүүдээс нэгийг сонгон илтгэл бэлтгэж, видео бичлэг хэлбэрээр тэмцээний зохион байгуулагчдад хүргүүлнэ. Зохион байгуулагчид, ирүүлсэн илтгэлүүдээс шилдэг 32 илтгэлийг шалгаруулан 2-р шатанд оролцох эрх олгоно.
Илтгэлийн сэдэв:
- Цахим орчны зохистой хэрэглээ гэж юу вэ?
- Цахим орчныг ухаалгаар ашиглах нь
- Цахим орчинд эрсдэлээс өөрийгөө хамгаалах нь
- Цахим орчин дахь хувийн мэдээлэл
Илтгэлийн видеонд тавигдах шаардлага:
- 3-4 минутын хугацаатай
- Видеоны дүрс нягтрал хамгийн багадаа 720p HD байх
- Дуу, дүрс тод, ойлгомжтой байх
- Засвар, монтаж хийгдээгүй байх
- Сонгосон сэдвийн агуулгыг илэрхийлсэн байх. 2-р шат : Цахим мэтгэлцээний тэмцээн
Шалгарсан шилдэг илтгэгчидийн 32 баг хоёрдугаар шатны мэтгэлцээний тэмцээнд оролцох бөгөөд мэтгэлцээний тэмцээнд хасагдах журмаар мэтгэлцэнэ.
Мэтгэлцээний шийдэл:
- Цахим орчин дахь хэт их мэдээлэл нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байна.
- Олон нийтийн сүлжээ нь нийгэмд эерэг нөлөөтэй.
- Сургуулийн орчинд интернет ашиглах нь буруу.
- Олон нийтийн сүлжээнд төрийн хяналт хэрэггүй.
- Нийгмийн сүлжээ хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй.
- Цахим тоглоом нь нэг төрлийн спорт /E-Sport/ тул хязгаарлалт, зохицуулалт шаардлагагүй.
- Хүүхдийн цахим хэрэглээнд эцэг эхийн хяналт хэрэгтэй. Доорх холбоосоор тэмцээндээ бүртгүүлээрэй.
Карл попперын мэтгэлцээний цахимаар мэтгэлцэх түр дүрэмтэй танилцана уу. (Татах)