Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт өнөөдөр эхэллээ. Шүүх хуралдааны дэг сахиулах болон шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх талаар сургалт зохион байгуулж байна. Мөн шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлдэг цагдаагийн алба хаагчдад эрх зүйн болон практик мэдлэг олгох зорилготой уг сургалт хоёр өдөр үргэлжилнэ.