Олон улсын ахмадын өдөр энэ өдөр тохиож байна. Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглажээ. Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 30 дахь жилтэйгээ золгож байна. Энэ баярыг тохиолдуулан Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон мэндчилгээ хүргэлээ. Тэрбээр Монгол Улсын Автотээврийн салбарын хөгжлийн их үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад тээвэрчиддээ "Олон улсын ахмадын баяр"-ын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай гэжээ.