Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг гурав хоногийн хугацаатай хязгаарлана.
Тодруулбал, энэ сарын 20, 21, 22-нд 6:00-20:00 цаг хүртэл хугацаанд ОХУ-ын 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас 110 кВ-ын Хандгайт-Улаангом чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд урсгал засварын ажил хийгдэх захиалга ирсэн байна.
Иймд дээрх өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчээр хангах юм байна.