Барилгын материалын тээвэрлэлт, нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаалж үнэ ханш нь огцом өссөн. Ялангуяа арматур, төмөр хийцлэл, мод, хавтан, тоосго зэрэг бараа материалын үнэ өмнөх онтой харьцуулахад хоёр дахин өсөөд байв. Тэгвэл барилгын материалын худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар сүүлийн үед нийлүүлэлт нэмэгдэж барилгын материалын үнэ буурч эхэлжээ. Тухайлбал, өмнө нь 12 мянган төгрөгийн үнэтэй байсан гипсин хавтан 24 мянган төгрөг хүрээд байсан бол одоо 20 мянга болж, панер 45-50 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 90 мянган төгрөг хүрээд одоо 60 мянган төгрөг болж үнэ нь буурсан байна.