“Уул уурхайн олборлолтын дараах бүс нутгийн хөгжил” төсөл гурав дэд хөтөлбөртэй. Үүний нэг нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх юм.Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлснээр бүс нутгийн бэлчээрийн даацыг тэнцвэржүүлж, орон нутгийн малчид үр шим, өндөр өгөөжтэй, цөөн тооны мал бүхий фермийн аж ахуй эрхлэх боломж нөхцөлөөр хангагдана. Төслийн баг, төслийн зөвлөх С.Ганбат, Цэнхэр сумын малчдын төлөөлөлтэй хамтдаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд байрлах “Газар Агро”, “Гацуурт” компаниудын махны чиглэлийн үхрийн фермтэй танилцлаа.
“Газар Агро” компанийн захирал Д.Батжаргал бидэнд герфорд үхрийн фермээ танилцуулж, “Герфорд, хар ангус үүлдэрийн ферм нь байгал окологийн хувьд хангай газарт хамгийн тохиромжтой, эдийн засгийн үр өгөөж өндөртэй” хэмээн онцлон хэллээ.
Харин “Гацуурт” компани хар ангус үхрийн фермтэй. Захирал н.Жаргал үхрийн фермийн талаар үнэтэй зөвөлгөө өгч, компанийхаа тариалангийн талбай, үхрийн отрыг танилцуулсан.
Төслийн баг, зөвлөх, орон нутгийн малчид бид уламжлалт мал аж ахуйгаа өөрчилж, нутаг орондоо өндөр ашиг шимтэй, ферм байгуулах бүрэн боломжтой юм байна гэдэг дээр санал нэгдлээ. Дэд хөтөлбөрийн эхний алхам амжилттай хийгдэж, “Гацуурт” компаниас хар ангус үхэр авч, ферм байгуулахад хамтран ажиллах болсон сайхан мэдээг дуулгаж байна.