Европын холбооны олон улсын манлайлагч эмэгтэйчүүдийг шалгаруулах “European International Women's Leadership Award 2021” шагналыг монгол бүсгүй гардан авчээ. Тэр эрхэм бол Бельгийн эзэн хааны итгэмжлэгдсэн орчуулагч, Бельгийн Вант Улсын франц хэлтэй хэсгийн Ерөнхий сайдын албанд ажиллаж буй Болдын Оюунтүлхүүр билээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг монгол хүн өмнө нь авсан удаагүй.
Тэрбээр өдгөө Бельгийн Боловсрол, соёлын сайдын зөвлөх, Бельги дахь Монгол соёлын төв төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байна.
Б.Оюунтүлхүүр нь Монголын өнчин болон гэр оронгүй хүүхдүүдэд туслах зорилгоор олон ажил өрнүүлсэн энэрэнгүй үйлстэн. Мөн монгол өв соёлоо харь оронд сурталчлан таниулах чиглэлээр олон ажил өрнүүлснийг энд цохон тэмдэглэе.
Сэтгэгдэл (1)