Өнөөдөр монгол түмний хайртай хоёр аваргын төрсөн өдөр тохиож байна. Эхэнд дурдах аварга бол Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд ид хав гайхуулан уран барилдаанаараа үзэгч түмнээ цэнгүүлдэг бөх бол улсын аварга Сүхбаатарын Мөнхбат юм. Түүнд монголчууд хайртай. Аварга цолтой хүн биеэ хэрхэн зөв авч явдагийг гагцхүү тэр бусдад үлгэрлэдэг. Үнэхээр түүнээс ёс бус үйлдэл гарч байхыг харсан удаагүй билээ. Өнөөдөр “бор аварга”-ын төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд тэрбээр 38 нас хүрч байна. Тэгвэл энэ өдөр Монголын нэгэн цуут тамирчин хорвоод мэндэлсэн нь олимпын аварга, дэлхийн аварга, гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ юм.
Түүний эх орныхоо төлөө байгуулсан гавьяаг энд дурдвал барагдахгүй. “Рио-2016” паралимпын наадмаас хүрэл медаль, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч, "Токио-2020" паралимпын алтан медаль зэрэг цухас амжилтаар нь дүгнэж болно. Тэрбээр энэ өдөр хорвоод мэндэлсэн бөгөөд 37 нас хүрч байна.
А.Сүх