Эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын зурвасыг тогтоосон байдаг. Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно:
Шугам сүлжээний ангилал |
Хүн оршин суудаггүй газраар өнгөрөх нөхцөлд |
Хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд |
Дэд станц, дулаан дамжуулах төв, хуваарилах байгууламж |
Ой, цэцэрлэг дундуур өнгөрөх нөхцөлд |
Газар дээр ил байрласан |
Газар дор байрласан |
Усан дор байрласан |
Шугамын захын утаснаас хоёр тийш |
Тал бүр тийш |
Шугамын захын утаснаас хоёр тийш |
Шугамаас хоёр тийш |
||||
Цахилгаан дамжуулах шугам: 1кВ хүртэл |
- |
1-1,5 м |
- |
- |
- |
- |
- |
1-20 хүртэл кВ |
10 м |
2 м |
10 м |
2 м |
- |
- |
- |
35 кВ |
15 м |
4 м |
15 м |
3 м |
- |
- |
- |
110 кВ |
20 м |
5 м |
20 м |
3 м |
- |
- |
- |
220 кВ |
25 м |
6 м |
25 м |
4 м |
- |
- |
- |
330-500 кВ |
30 м |
10 м |
30 м |
5 м |
- |
- |
- |
Кабель шугам |
- |
- |
- |
- |
- |
1 м |
100 м |
Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ээс/
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Учир нь хамгаалалтын зурвас газарт цахилгаан соронзон орны нөлөөлөл их учраас зурваст удаан хугацаанд амьдарч, ажиллаж буй иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, зүрх судас, тархины эмгэг өвчтэй болох магадлал өндөр байдаг. Түүнчлэн цахилгаан дамжуулах шугам нь ашиглалтын явцад элэгдэнэ, хуучирна, гадны механик нөлөө болох хүчтэй салхи, шуурга, цохилтод өртөх магадлалтай. Энэ тохиолдолд бэхэлгээ нь гэмтэх улмаар тулгуур унах, хүчдэлтэй утас тасрах эрсдэлтэй байдаг байна.
Хэрвээ та шинэ газар суурьших гэж байгаа бол тав тухтай, аюулгүй байршил сонгоорой.
- Дэд станц, цахилгааны шугамтай хэт ойр биш, шинээр шугам татаж холбогдоход хүндрэл багатай газар,
- Сонгосон байршилд газар доор кабель шугам бий эсэхийг УБЦТС ТӨХК-ийн харьяа Түгээх төвөөс заавал тодруулаарай,
- Уулын орой, намаг, жалга, үерийн аманд цахилгааны шугам татахад хүндрэлтэй, зардал их гарахаас гадна гэнэтийн аюул дагуулдгийг санаарай.
Хамгаалалтын зурвасын дэглэмийг мөрдөж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө аюулд өртөхөөс сэргийлье.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК