2021 оны долоодугаар сарын 21-ний шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын долоодугаар багийн нутаг дэвсгэрт хэсэг залуус зодолдож, нэг нь автомашинаар бусдыг дайраад хэргийн газраас зугтаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг бичлэг дээр гарч байгаа хүн дайраад зугтаж байгаа залуу Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Бас-Эрдэнийн хүү байсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад буй бөгөөд тус бичлэгийг олон нийтийн сүлжээнд дэлгэсэн С.Эрдэнийн хүү Э.Одбаярыг өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас дарамталсан гэх.
Тодруулбал, түүнийг эх сурвалжаа хэлж, бичлэгийг устгахыг шаарджээ.
Тэгвэл Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Бас-Эрдэнэ Ерөнхий сайдын талын хүн гэх бөгөөд Э.Одбаяр энэ талаар өөрийн цахим хуудастаа “Эрүүгийн цагдаагийн албаны дарганцар намайг өрөөндөө доромжилж дарамтлаад видео, Live-аа устгаж, эх сурвалжаа ховлохгүй бол хуулиас гадуур "чангална" гэсэн” гэжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (5)