Энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14,609 зөрчлийг илрүүлсэний 63,555 нийслэлд, 8254 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоос үүдэлтэй зам тээврийн 623 осол бүртгэгдсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 51 хүн гэмтэж бэртсэн байна.
Иймд жолооч, зорчигч нар хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалах бүс зүүж хэвших , бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигчийг замын хөдөлгөөнд явганаар оролцохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (2)