“Оном” сангийн Д.Наранбаатар гэж “эрүүл мэндийн зүтгэлтэн” сүүлийн үед тодорсон. Угтаа энэ нөхөр физикийн шинжлэх ухааны доктор хүн ажээ.
Харин эрүүл мэндийн салбарт ингэтлээ дурласан нь “Оном” Д.Наранбаатарын бизнес Монголын эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт болчихсон юм байна.
Гэхдээ “Оном” Д.Наранбаатар эрүүл мэндийн салбарын жижиг сажиг тендерийг тоодоггүй. ДЭМБ-аас санхүүжүүлдэг “Цахим эрүүл мэнд” төслийн 100, 100 мянган долларын төслүүд түүнийх болдог.
Америкт амьдарч, тэндээсээ “лайв” хийдэг Д.Наранбаатар “ялсан” тендертээ гарын үсэг зурж, санхүүжилтээ авах гэж Монголд ирдэг байна.
Хэрвээ тендерийн үйл ажиллагаа гацах, санаснаар нь зурагдахгүй бол салбарын сайдыг салбартал “нүддэг” туршлагатай. Эрүүл мэндийн өмнөх сайд Т.Мөнхсайхан яг ийм асуудлаар 2019, 2020 онд “Оном” Д.Наранбаатарын олон “лайв”-ын гол дүр болсон байдаг. Хамгийн гол нь энэ нөхөр тэгж байгаад бүрэн хэрэгжүүлээгүй тендерийн санхүүжилтээ гүйцээгээд авчихдаг байгаа юм.
Энэ даварсан нөхрийг хазаарладаг, хянадаг хууль хяналтын байгууллага одоог хшртэл гарч ирэхгүй байгаад эрүүл мэндийн салбарынхан гайхшаа барсаар өнөөг хүрч байна.
Зөвхөн өнгөрсөн 2020 онд л гэхэд 200 000 ам.долларын үнийн дүнтэй хоёр төсөлд “ялж”, 400 000 ам.долларын гэрээний дүн авахаас 200 000 ам.долларыг нь авчихаад байгаа аж.
Олныг нуршилгүй, “Оном” Д.Наранбаатарын сүүлийн хэдэн тендерийн талаарх мэдээллийг хүргэе.
“Оном” Д.Наранбаатарын тендерт оролцдог заль
“Оном” Д.Наранбаатар тендерт орохдоо өөрийнхөө шууд компаниар оролцдоогүй. Урдаа гадаад компани оруулж ирээд, өөрөө туслан гүйцэтгэгээр нь оролцож хамаг ажлыг нь хариуцаад явчихдаг. Энэ бол түүний заль. Ингэж ордог компани нь “Моносолюшн” ХХК нэртэй. 2017 оны 11 дүгээр сарын 1-нд гадаад худалдаа, вэбсайт хийх, программ хангамжийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Энэ компанийн хувьцааг Дашдоржийн Наранбаатарын дүү Дашдоржийн Наранжаргал эзэмшдэг. Ер нь бол “Оном” Д.Наранбаатарынх гэсэн үг л дээ. Тэгээд “Оном” Д.Наранбаатар тэр төслүүдийнх нь зөвлөхөөр ажиллачихдаг.
“Оном” Д.Наранбаатар 200 000 долларын ажлаа хийж өгсөн үү
Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдөл болон мэдээллийн технологийн стандарт боловсруулах” олон улсын нээлттэй тендерт Шведийн “Хорус” компани шалгарч, нэг жилийн хугацаатай 199 950 ам.доллар буюу 600 шахам сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн Монголын талын туслан гүйцэтгэгчээр “Моносолюшн” ХХК ажиллажээ. Энэ Гэрээт ажлын гүйцэтгэх хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусах байв. Гэвч гүйцэтгэгчид ажлаа хугацаанд нь дуусгаагүй учир ажлыг нь бүрэн хийлгэж гүйцээхийн тулд гэрээг 2020 оны 6 дугаар сарын 30-ны хүртэл сунгажээ. Гэсэн атал гэрээний нийт дүнгийн 159 950 ам.доллар буюу ойролцоогоор 450 сая төгрөгийг авчихсан байна. Одоо 39 990 ам.долларын үлдэгдэл бий. Түүнийг дээрх гэрээний төгсгөлийн тайлан, үр дүнг ЭМЯ-нд хүлээлгэж өгсний дараа шилжүүлэх юм байна. Юутай ч 2020 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар “Оном” Д.Наранбаатар тайлан ч үгүй, ажил ч үгүй Америкаас сайдыг нь нүдээд л “лайвдаж” суусан.
Дахиад л ажил нь дутуу 200 000 долларын тендерийн ажил...
Мөн Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдлийн тайлбар толь боловсруулах” олон улсын нээлттэй тендерт дахиад Шведийн “Корус” компани шалгарсан байна. Энэ хүрээнд ЭМЯ-тай 2020 оны 1 дүгээр сарын 7-нд нэг жилийн хугацаатай 199 950 ам.долларын гэрээ байгуулжээ. Мөн л Монголын талын туслан гүйцэтгэгчээр нь “Оном” Д.Наранбаатарын “Моносолюшн” ажиллаж, Д.Наранбаатар, Д.Наранжаргал нар зөвлөхөөр нь ажиллаж байгаа аж. Энэ төслийн эхлэлтийн тайлангийн дагуу 19 950 ам.долларыг нь тэдэнд шилжүүлсэн байна. Гэвч хэдхэн сарын өмнө төслийн ажлын гүйцэтгэлийн хугацаа хоцорч явсан. Төслийн үлдэгдэл төлбөр нь 180 000 ам.доллар байв.
ҮҮнээс гадна IT стандарт боловсруулах зөвлөхийн буй үйлчилгээний гэрээний дүн болох 199 995 ам.доллараас 129 975 ам.долларыг”Цахмм эрүүл мэнд” төслөөс 2020 оны есдүгээр сарын 30 гэхэд Швейдийн “Чорус АВ” компанид шилжүүлсэн байна.
Санхүүгийн чадваргүй ч 6 сая долларын тендерт өрсөлдөөд унажээ
Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ боловсруулах, хэрэгжүүлэх, туршин нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг Дэлхийн банкны худалдан авалтын журмын дагуу урьдчилсан сонголт бүхий олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулжээ.
Сонгон шалгаруулалтын урьдчилсан үе шат нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын хооронд, тендер шалгаруулалт нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарын хооронд явагдсан байна. Энэ төслийн урьдчилсан үе шатанд “Оном” Д.Наранбаатар “Оном сан”-гаа АНУ-ын “Ар Ти Ай Интернэшнл”, Шведийн “Чорус” компаниудттай хамтарсан түншлэл болгож оролцуулжээ.
Гэвч “Оном сан” нь урьдчилсан сонголтын баримт бичигт шаардсан санхүүгийн чадавхийн шаардлагыг хангаагүй байна. Тиймээс оролцогчдод тавьсан урьдчилсансонголтын шаардлагын дагуу үнэлж эрэмбэлсэн хураангуй жагсаалтад багтаагүй аж. Тодруулбал, Дэлхийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авалтын журмын 6 дугаар хэсгийн “Зөвхөн хамгийн өндөр үнэлгээ авсан хүсэлт гаргагчдыг урих боломжоор хангах” гэсэн, 6.25 дугаар заалт, урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн Оролцогчод өгөх зааварчилгааны “Хүсэлтийг үнэлэх болон урьдчилсан” шалгаруулалт явуулах гэсэн F хэсэг, урьдчилсан сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “Хүсэлт гаргагчдыг тавигдсан шаардлагын дагуу үнэлж эрэмбэлэн урьдчилж шалгаруулах” гэсэн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хураангуй жагсаалтад багтаж чадалгүй хасагджээ. Үүнээс болоод тэр үеийн сайд Т.Мөнхсайханыг мөн ч их нүдсэн гэдэг дээ.
Сэтгэгдэл (14)