Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сансар хотхоны 85 өрхийн 600 гаруй иргэд 2014 оноос хойш 7 жилийн турш гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирч орох оронгүй болоод байсан. Тэгвэл тус асуудлыг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулж шийдвэрлүүллээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас дээрх хохирсон иргэдийг орон сууцжуулахад шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл (1)